ФОТО: Оросын дайралтад өртөж амиа алдсан Мариуполь хотын хүмүүсийн цогцсыг олноор нь булжээ

ФОТО: Оросын дайралтад өртөж амиа алдсан Мариуполь хотын хүмүүсийн цогцсыг олноор нь булжээ

Украины өмнөд хэсэг болох Мариуполь хот Оросын армид бүслэгдсэн тул лхагва гараг /2022.03.09/-т цогцоснуудыг булж байгаа сэтгэл түгшээсэн гэрэл зургуудыг CNN агентлаг харуулжээ.

ОХУ-ын довтолгоо эхэлснээс хойш Мариуполь хотод наад зах нь 1300 энгийн иргэн амиа алдсан гэж хотын даргын зөвлөх мэдэгдээд байгаа юм. Мөн тус хотын оршин суугчид ус, цахилгаангүй болсон бөгөөд үүнийг Украины Гадаад хэргийн сайд “Орос 300 мянган энгийн иргэнийг барьцаалан дайны гэмт хэрэг үйлдэж байна” гэж буруутгасан. Харин Мариуполь хотын орлогч дарга С.Орлов "Гудамжинд бөмбөгдүүлж, их бууны суманд өртөж хичнээн хүн амиа алдсаныг үнэндээ бид тоолж ч чадахгүй байна" гэжээ.

Эх сурвалж: CNN

Талийгаачдын цогцсыг 3-р сарын 9-нд Украины Мариуполь хотын захад оршуулж байна

Цогцосуудын заримыг уутанд хийж, заримыг нь зөвхөн хөнжил мэт зүйлд боожээ