АН-ын ҮБХ-ны дарга болох, цаашлаад УИХ-ыг удирдах гэсэн дүрмийн өөрчлөлтийг С.Эрдэнэ хийжээ

АН-ын ҮБХ-ны дарга болох, цаашлаад УИХ-ыг удирдах гэсэн дүрмийн өөрчлөлтийг С.Эрдэнэ хийжээ

Ардчилсан намын тэргүүн дэд дарга гэх УИХ-ын гишүүн Д.Ганбатаас гаргасан “АН-ын дүрэмд өөрчлөлт оруулах” хүсэлтийг хоёрдугаар сарын 09 /2022.02.09/-ны өдөр Улсын Дээд шүүх /УДШ/ хэлэлцээд, бүртгэхээс татгалзсан байдаг.

Учир нь Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг тус намын Их хурал шийдвэрлэх ёстой гэж заасан байх тул ийнхүү бүртгэхээс татгалзсан гэж буй юм.

-С.ЭРДЭНЭ АН-ЫН МӨНХИЙН ДАРГА БОЛОХ ГЭЖ, О.ЦОГТГЭРЭЛ АЛБАН БУС ДАРГА ГЭЖ УДШ-Д ХАНДАНА-

Тэгвэл энэ сарын 05 /2022.03.05/-ны өдөр АН-ын ээлжит бус XIII их хурлыг С.Эрдэнэ, Д.Ганбат нар зохион байгуулж УШД-ийн шийдвэрийн дагуу, “Их хурлаараа дүрэмдээ өөрчлөлт” оруулж, баталжээ.

Харин тус дүрмийн өөрчлөлтөд “АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүд нь даргатай байна. Тус дарга нь ҮБХ-ны хурлыг даргална. УИХ-ын сонгуульд АН ялалт байгуулсан тохиолдолд ҮБХ-ны дарга нь УИХ-ын даргын албан тушаалыг хашина” гэх утга, агуулгатай өөрчлөлтийг хийсэн хийжээ.  

Товчхондоо, С.Эрдэнэ АН-аас явахгүй, тус намын тамгыг өгөхгүй байгаа нэг шалтгаан нь, “тэрээр ҮБХ-г удирдах, тус хорооны дарга болох” хүсэлтэй байгаа талаар тус намын гишүүд ярьдаг байна. Иймд С.Эрдэнийг АН-ын мөнхийн дарга болгож, цаашлаад УИХ-ын дарга болгохын тулд тус нам дүрэмдээ өөрчилсөн байж магадгүй байна.

АН-ын ээлжит бус XIII хуралд С.Эрдэнэ оролцож байгаа нь. 2022.03.05

Сонирхуулахад, АН-ын ҮБХ нь тус намын үндсэн бодлого шийдвэрийг гаргаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг батлах зэрэг бодлогын хэмжээний шийдвэрийг гаргадаг байна. Харин өөрийгөө АН-ын дарга гэдэг ч, УДШ өөрийг нь тус намын даргаар бүртгэхээс удаа дараа татгалзсан тус намын албан бус дарга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ҮБХ-ны гишүүдийн хурлыг өнгөрсөн долоо хоногт хийсэн байна.

Тус хурлаас АН-ын даргын сонгуулийг дахин зарлах нь зүйтэй гэж шийджээ. Харин тус сонгуулиар О.Цогтгэрэл дахин сонгогдож, АН-ын даргаар өөрийгөө бүртгүүлэхээр дахин УШД-д хандахаар болжээ. Үндсэндээ, АН-ын тамга, тэмдэг, дарга цэргээ булаалдсан дотоод тэмцэл нь дуусах болоогүй бололтой. Харин энэ үеэр тус намыг дэмжигч иргэд, гишүүдийн тоо нь эрс цөөрч, бараг байхгүй болж байгаа ажээ.




ЭМГЭНЭЛ

12 цагийн өмнө