Зэвсэгт хүчний ... дугаар ангийн салааны захирагч асан, дэслэгч Д.Гялбуужамцад холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болжээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрсөн оны гуравдугаар сарын 28-нд “Марш” тактикийн тэмцээний талаар ярилцана хэмээн цэргүүдийг өрөөнд дагуулж орж, улмаар байлдагч Ц.Б-г зодсоны улмаас хүнд гэмтэж нас барсан. Эл хэрэгт Д.Гялбуужамц гэм буруутай нь мөрдөн байцаалтын явцад нотлогдож анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ял оноосон.
Гэвч Д.Гялбуужамцын өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байсан юм.