Ч.Мөнхбаярыг гэнэт цагдан хорьж, тагнуул гэж үзсэний улмаас тэрбээр сэтгэл санааны цочролд оржээ

Ч.Мөнхбаярыг гэнэт цагдан хорьж, тагнуул гэж үзсэний улмаас тэрбээр сэтгэл санааны цочролд оржээ

Гадаадын тусгай байгууллагатай хамтарч, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан гэх хэрэгт холбогдоод буй иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар өнөөдөр /2022.03.10/ мэдээлэл хийсэн.

Тэд энэ үеэрээ "Ч.Мөнхбаярын биеийн байдал сайн байгаа. Түүнийг тагнуулын байгууллагаас гэнэт цагдан хорьж, тагнуул гэж үзсэнд тэрбээр сэтгэл санааны цочролд орж, нэг хэсэг шокийн байдалтай байсан. Харин одоо сэтгэл санаа нь тогтворжиж, хэвийн байдалдаа орсон" гэдгийг онцоллоо.