Оросын байлдааны онгоцнууд Украины Сумы мужийн зүүн хойд хэсэгт орших Охтырка хотод өнгөрөгч шөнө цохилт өгсөн гэж орон нутгийн дээд албаны хүн мэдэгдлээ.
Тодруулбал, Орон нутгийн цагаар пүрэв гараг /2022.03.10/-ийн 00:30 цагийн орчимд цохилт өгсний улмаас орон сууцны хороолол болон байгалийн хий дамжуулах инженерийн шугам сүйрсэн гэж мужийн захиргааны тэргүүн Д.Живицкий мэдэгдэв. Мөн тус халдлагын улмаас 13 настай хүү, хоёр эмэгтэй гэсэн гурван хүний аминд хүрсэн болохыг албаныхан баталж байна. Харин ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн тус довтолгооны талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: BBC