АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден өчигдөр /2022.03.09/ мэдэгдэл хийх үедээ “Украйнд түрэмгийлсэн үйлдлийнхээ хариуцлагыг В.Путин хүлээх болно” гэжээ.
Тэрбээр АНУ-ын цэргийн ар гэрийнхэнд хандан үг хэлэхдээ “Бүргэдүүд Европт байгаа бөгөөд манай холбоотнуудтай хамт зогсож, Украины дүрвэгсдийг хүлээн авч байна. Бид В.Путинд дипломат арга замаар дайных нь төлөө хариуцлага хүлээлгэж, хүнд хориг арга хэмжээ авч байна. Бид Украинд эдийн засаг, хүмүүнлэгийн болон аюулгүй байдлын тусламж үзүүлж байна“ гэжээ.
Эх сурвалж: CNN