Гуравдугаар сарын 07-ны орчимд Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ галт зэвсэг хэрэглэж нэгнийгээ хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн харьяат 40 настай Т-г 32 настай Л нь ТОЗ-8 маркийн буугаар хэвлий хэсэг газарт нь буудаж амь насыг нь хөнөөсөн байжээ. Одоогоор тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
![ШУУРХАЙ: Хэнтий аймагт нэгнийгээ буудаж хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/03/10/bhj.jpg)