Угаартсан иргэдийг эсэн мэнд гаргажээ

Угаартсан иргэдийг эсэн мэнд гаргажээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 12 давхар орон сууцны барилгын 6 дугаар давхрын тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 9-ний өдрийн 15:51 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид иргэн М-ийн тагт дээр эд зүйл шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан бөгөөд иргэн Б /83 настай эрэгтэй/, Д /80 настай эмэгтэй/ нар угаартсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТ-д шилжүүлэн өгсөн байна.