ВИДЕО: Оросын арми Мариуполь хотын амаржих газар, хүүхдийн эмнэлгийг бөмбөгдсөн талаар В.Зеленский мэдэгдлээ

ВИДЕО: Оросын арми Мариуполь хотын амаржих газар, хүүхдийн эмнэлгийг бөмбөгдсөн талаар В.Зеленский мэдэгдлээ

Өнгөрөгч шөнө Мариуполь хотын амаржих газар, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртсөн талаар Украины эрх баригчид мэдээллээ. Бөмбөгдөлтийн улмаас эмнэлгийн ажилтан, өвчтөн оролцуулаад 17 хүн шархадсан байна.

Уг үйл явдлын дараа Украины Ерөнхийлөгч Владимр Зеленксий мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Хүүхдийн эмнэлэг, төрөх эмнэлгүүдээс айж, устгадаг ямар гээч улс вэ. Энэ бол дайны гэмт хэрэг. Төрөх эмнэлэгт хийсэн тэдний халдлага бол Украинчуудыг хоморголон устгаж байгаагийн нотолгоо" гэжээ. Мөн тэрбээр дайны улмаас хохирогчдын мэдээллийг цуглуулах https://humanrights.gov.ua/ сайт нээснээ мэдэгдсэн байна. Уг сайтад ОХУ-ын арми хүний эрх зөрчиж байгаа талаарх мэдээллүүдийг хүлээн авах аж. Сайтад цугларсан баримтууд нь Европын Хүний эрхийн шүүх (ECHR) болон Олон улсын шүүхэд (ОУЭШ) Украиныг өмгөөлөх, төлөөлөхөд нотлох баримт болгон ашиглах болно хэмээн Зеленскийн Тамгын газрын дарга Андрей Ермак мэдэгджээ.

Эх сурвалж: BBC