АНУ-ын Худалдааны сайд ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнд "хугацаа дуусах гэж байхгүй" гэж мэдэгджээ

АНУ-ын Худалдааны сайд ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнд "хугацаа дуусах гэж байхгүй" гэж мэдэгджээ

АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Ж.Раймондо өчигдөр /2022.03.09/ мэдээлэл хийх үеэрээ, “В.Путин Украин руу довтолсоны хариуд АНУ болон түүний холбоотнууд ОХУ-ын эсрэг тавьсан экспортын хоригт "хугацаа дуусах гэж байхгүй" гэж мэдэгджээ.

Ж.Раймондо CNN-д өгсөн ярилцлагадаа "Бид урт хугацааны туршид, манай холбоотнууд ч урт хугацааны турш үүнд оролцож байна. Жо Байдены засаг захиргаа Орост эдийн засгийн хохирол учруулах "хүртэл" хязгаарлалтыг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Үүнд хугацаа дуусах гэж байхгүй" гэжээ.

Мөн тэрээр, “АНУ-ын Орост тавьсан экспортын хязгаарлалтыг дагаж мөрддөггүй аливаа улс Хятадыг оролцуулаад маш их төлбөр төлөх болно” гэж анхааруулж, жишээ нь Жо Байдены засаг захиргаа хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шаардлагатай Америк эсвэл Европын тоног төхөөрөмж болон програм хангамжаас Хятадыг таслахад бэлэн байна”гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN