ВИДЕО: Д.Сумъяабазарын "хүн загнаж, тушаал буулгаад байсан" автозамын ажил эхлээгүй, шороо дарсан хэвээр байна

ВИДЕО: Д.Сумъяабазарын "хүн загнаж, тушаал буулгаад байсан" автозамын ажил эхлээгүй, шороо дарсан хэвээр байна

Манай үе үеийн зарим хотын дарга нар хүн загнаж, сенсацлах дуртай ч тэр бүр нь хөрсөн дээрээ бууж хэрэгждэггүй гэж хэлж болно.

Тухайлбал, өнгөрсөн жил хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан Хиллс” хотхоны хажуу талаас "Зайсан хүртэлх автозам барь" гэж тушаал буулгаж байсан билээ. Тэгвэл тэрхүү газар өнөөдрийн байдлаар ямар дүр төрхтэй байгаа талаар бид сурвалжиллаа.

ВИДЕО: 

Тус автозамын бүтээн байгуулалт хийгдэх ёстой газрыг “Цэцэгсийн шилтгээн” зэрэг хуулийн этгээдүүд эзэмшдэг бөгөөд заримынх нь л эзэмших эрхийг одоогоор цуцалсан байгаа юм.

Тэгвэл Хан-уул дүүргийн 11-р хорооны энэхүү нутаг дэвсгэр дэх автозамын ажлын хэрэгжиж дуусах хугацаа 2021 оны арванхоёрдугаар сард байсан хэдий ч өнөөдрийн байдлаар автозамын ажил зогсонги байдалд "шороо дарсан" хэвээр байна. Харин энэ талаар ойр хавийн оршин суугчдын хэлж байгаачлан “Эзэмших эрхийг цуцлаагүй нь улмаас автозамын ажил зогсонги байдалтай байж болзошгүй” ч гэсэн таамгийг дэвшүүлж байв. Өнгөрсөн намраас хойш иймэрхүү байдалтай байсан тус автозамын хувьд хэзээ ашиглалтад орж, хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

Энэ мэтчилэн манай зарим үе үеийн хотын дарга нарын цахим сүлжээнд олны анхааралд өртөж, далайцтайгаар мэдэгдэж байсан хэд хэдэн бүтээн байгуулалт хэрэгжээгүй орхигдсоор. Тухайлбал,  хотын дарга асан С.Амарсайханы тусгай замын автобусны санхүүжилтийг өөрийн хамаарал бүхий “Оюуны ундраа” группийн анх санаачилж байсан “Агаарын дүүжин тээвэр”-т зарцуулна гэсэн ч өнөөдөр нийслэл автобус ч үгүй, дүүжин тээвэр ч үгүй болсон. Харин одоогийн хотын дарга Д.Сумъяабазарын Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь Эрүүл мэндийн даатгалын сангийн олон тэрбум төгрөг авсан ч эргүүлж төлөөгүй гэх шүүмжлэлд ч өртдөг гэдэгтэй "зэрэгцэн" тэдний попрол ажил болж чадахгүй үргэлжилсээр байна.