Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ОХУ-д ажиллаж байна. Түүнтэй хамт тус яамны дэд сайд О.Батнайрамдал тэргүүтэй дөрвөн хүн ажиллаж байгаа ажээ. Айлчлалын хүрээнд тэд "Роснефть" компанитай гэрээ байгуулах юм байна. Өнгөрсөн сарын 23-нд Засгийн газраас сайд Г.Ёндонг гуравдугаар сарын 7-11-нд ОХУ, Беларусь улсад ажиллахыг зөвшөөрч, удирдамжийг баталсан билээ.