Тохижилт үйлчилгээний ажилтан хогийн автомашины тэвшинд дарагдаж нас баржээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад "Хогийн машины тэвшинд даруулсан хүн ухаангүй байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 5-ны өдрийн 11:41 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Баянгол дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст ачигч ажилтай, 45 настай эрэгтэй Hyunday HD-120 маркийн автомашинд /хог ачих зориулалттай/ хог ачих явцдаа болгоомж алдсаны улмаас тэвшинд нь дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
![ТҮК-ийн ажилтан "хог авчдаг автомашины тэвш"-нд дарагдаж нас барсан хэргийг шалгаж байна](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/03/09/1617.jpg)