ХБ-ны зээлтэй холбогдуулж Д.Эрдэнэбилэгийн гэх Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементын үйлдвэрүүдийг битүүмжилжээ

ХБ-ны зээлтэй холбогдуулж Д.Эрдэнэбилэгийн гэх Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементын үйлдвэрүүдийг битүүмжилжээ

Авилгатай тэмцэх газраас Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ.  Дээрх үйлдвэрүүдийг Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор ийнхүү битүүмжилсэн талаар эх сурвалж мэдээлэв. 

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий гэх хэд хэдэн компани Хөгжлийн банкнаас зээл авсан ч "чанаргүй зээлдэгч" болоод байгаа. Тухайлбал, "Хөтөл" ХХК нь 2012 онд Хөгжлийн банкнаас 61.2 сая ам.долларын зээл авсан ч зээлийн нийт үлдэгдэл нь 294 тэрбум төгрөг болж, чанаргүй зээлдэгч ангилалд орсон байна. Мөн "Кью Эс Си" ХХК “33.4 км төмөр зам барих ажилд шаардагдах санхүүжилт” нэрийдлээр 71,3 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Харин өдгөө 200 орчим тэрбум төгрөгийн зөрчил үүсээд байгаа юм. 

Тиймээс ч эл асуудалтай холбоотойгоор дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилсэн байна.