Т.Баясах нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ

Т.Баясах нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Баясах нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорын байгууллагад буцаасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Тэгвэл Т.Баясах нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. 

Улмаар тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай захирамжийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Ташрамд өгүүлэхэд, Т.Баясах нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар "Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан" гэсэн үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм. Тодруулбал, Т.Баясахыг Газар зохион байгуулалтын албаныхаа эрх бүхий ажилтнуудаар дамжуулж, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дэх газрыг ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга Ш гэх албан тушаалтны эзэмшилд шилжүүлсэн хэрэгт холбогдсон байдаг.