“Хөгжлийн банк”-ны дэд захирал, актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбууг энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 15 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн.
Харин түүний хорьж мөрдөх хугацаа нь дууссантай холбоотойгоор прокурорын байгууллагаас цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгах шийдвэр гаргасан байна.
Ташрамд өгүүлэхэд, яллагдагч Б.Чойжилжалбууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг ...дарамталсан, ...сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн түүнд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.