ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 3 дугаар сарын 8-ны өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүддээ баяр хүргэж үг хэлэх үеэрээ "Украинд хийж байгаа цэргийн ажиллагаа"-ныхаа талаар зарим зүйлийг хэлсэн байна. Тэрээр, “Цэргийн алба хааж байгаа хугацаат цэргүүдийг байлдааны ажиллагаанд оролцуулахгүй, тэднийг нөөцөд оруулахгүй зөвхөн мэргэжлийн цэргийн албан хаагчид өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа” гэжээ.
Эх сурвалж: Varlamov news