Зохиолч Б.Шүүдэрцэцэг бүтээлдээ орчин үеийн монгол хүний дүр төрх, залуучуудын хүсэл мөрөөдлийг хөнддөг байсан бол сүүлийн үеийн бүтээлүүддээ Монголын түүхэн хатдын сэдвээр илүү бичих болсон. Тэрээр саяхан “Хотулун гүнж” тулаант уран сайхны кино төслөө амжилттай хэрэгжүүлэн нээлтээ хийгээд байгаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах энэ өдөр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаахаар болжээ.
