Арван сартай хүүхдээ гэрийнхээ паарнаас уяж, үлдээгээд сургуулийн хүүхдээ аваад ирэх хооронд нь уяатай байсан хүүхдийн хоолой боогдсон харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд "10 сартай хүүхэд хоолой нь боомилогдсон байдалтай хүргэгдэж ирлээ" гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ дагуу цагдаагийн байгууллага шалгахад "Иргэн Э нь сургуулийн хүүхдээ авахаар гарахдаа 10 сартай хүүхдээ халаадны бүсээрээ паарнаас уяж орхиод гарсан байна. Гэвч буцаад ирэхэд нь хүүхдийн хоолой боогдсон байжээ. Улмаар эмнэлгийн байгуулагад хандсан бөгөөд хүүхдийн биеийн байдал муу байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв.