Энэ гуравдугаар сарын 04-ны өдөр /2022.03.04/ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Twin Park" байрны дунд замд 11 настай У гэх хүүхэд автомашинд мөргүүлсэн гэх мэдээлэл, дуудлагын дагуу алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулжээ.
Тодруулбал, тус Benz-g500 маркийн автомашины эзэн БНХАУ-ын иргэн байсан нь тогтоогдож, одоогоор байцаалт явуулж, шалгалтын ажил үргэлжилж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.