Киевийн дүүрэг хүнд тулалдааны дунд "амьд үлдэх" тусламж хүсчээ

Киевийн дүүрэг хүнд тулалдааны дунд "амьд үлдэх" тусламж хүсчээ

Украины нийслэл Киевээс баруун хойд зүгт орших Буча дүүрэг Оросын арми хүчтэй буудаж байгаа тул яаралтай тусламж хүсчээ.

Учир нь тус хэсэг долоо хоногийн турш тулааны төвд байсаар байгаа аж. Энэ талаар хотын зөвлөл "Дайсан Буча хотын бүх хэсгийг хайр найргүй буудсан хэвээр байна. Бид амьд үлдэхийн төлөөх өдөр бүр тэмцэж байна" гэж мэдэгджээ. Тодруулбал,  тус газарт цахилгаан, дулаан, холбоо, интернет тасарчээ. Иймд Бучагийн оршин суугчид өдөр бүр ус, харилцаа холбоог сэргээж, суурин газруудаас хоол хүнс авч ирэх шаардлагатай байгаа талаараа хотын зөвлөлд олон мянган мессеж ирүүлэх болжээ. Иймд “бидэнд амьд үлдэхийн тулд дэмжлэг хэрэгтэй байна.Олон нийтийг аврахад бидэнд туслаач" гэж уриалжээ.

Эх сурвалж: CNN