Х.Баттулга шиг улс орноо, ардчилсан намаа сүйрүүлсэн удирдагч байхгүй

Х.Баттулга шиг улс орноо, ардчилсан намаа сүйрүүлсэн удирдагч байхгүй

Ардчилсан намынхан өнөөдөр /2022.03.05/ XIII их хурлаа хийж байна.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ их хурлаа нээж үг хэллээ.

Тэрбээр "Бид УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд дүгнэлт хийх ёстой. Сонгуулийн дараа миний бие хариуцлагаа хүлээж дэд даргад тамга тэмдэгээ түр шилжүүлсэн. Харамсалтай нь дүрмийн бус бусармаг үйл явдал шил шилээ даган гарсан. Намыг бусниулж байсан урвагч нарыг оруулж ирсэн. Намын даргын сунгаанд оролцох 12 хүний нэрсийн жагсаалтыг хүчингүй болгосон. Ардчилсан намын дүрмээр С.Эрдэнэ гэх нэр бүртгэлтэй хэвээр байгаа. Ийм нөхцөл байдлуудыг харгалзаад эргэж орсон. Тамга тэмдэгээ авъя гэтэл нөгөө нөхөр аваад зугтсан. Могойг гурав хуваавч гүрвэлийг дайтай гэж. Ардчилсан намыг хичнээн хуваагаад, гутаагаад ч нэмэргүй. Би эрх мэдэл албан тушаалын төлөө улайраагүй. Ардчилсан нам гэдэг бүтцээ хамгаалахын төлөө явна. Эрх баригчмд алдаа гаргах болгондоо Ардчилсан нам руу чихдэг. “Ковид”-той холбоотой бүх л бурууг чихсэн ч, нотлогдоогүй. Бид 30 жил улс орныхоо төлөө тэмцсэн. Монгол иргэдийн зүүдлээ ч үгүй хувь хүний эрх чөлөөг авч ирж өгсөн. Хувь хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө цаашдаа ч тэмцэнэ. Эрх баригчидтай тэмцэж хариуцлага хүлээлгэж чадах цорын ганц нам, Ардчилсан нам. Харамсалтай нь бидний хэсэг нөхөд эрх баригчдын нөлөөнд автаж байгаад харамсаж байна. Би энд нэг зүйлийг онцолмоор байна. Х.Баттулга шиг улс орноо, ардчилсан намаа сүйрүүлсэн удирдагч байхгүй. Тиймээс би ардчилсан намаас түүнийг дэвшүүлсэндээ уучлал хүсч байна” гэлээ.

ҮЗЭХ: 




ЭМГЭНЭЛ

10 цагийн өмнө