Нийслэл хотын нутаг дэвсгэрт урд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд бүлэг бөөгнөрөл үүсгэн хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэн, бусдын захиалгаар иргэдийг заналхийлж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан байна.
Тэд айлган сүрдүүлж, зодох, хутгалах зэрэг гэмт хэргүүдийг удаа дараа үйлдсэн бөгөөд М, Т, А, Б, О нарын бүлэг этгээдүүд байжээ.
Эрүүгийн цагдаагийн албанаас шуурхай баривчлах ажиллагааг явуулж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид тэднийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.