Д.Кёкүшюзанбатбаяр нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв

Д.Кёкүшюзанбатбаяр нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв

 
Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх таван өдрийн турш хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.
 
Тодруулбал Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 5 өдрийн турш хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ. 

 
 



Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө