Автомашиндаа сумны шархтай нас барсан иргэн "их хэмжээний өрөнд орсон байж болзошгүй байна" гэв

Автомашиндаа сумны шархтай нас барсан иргэн "их хэмжээний өрөнд орсон байж болзошгүй байна" гэв

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Буянт-Ухаа орчимд олон хоносон автомашин дотроос толгойдоо буудуулж нас барсан иргэний цогцос олдсон талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус автомашинаас олдсон эрэгтэй нь Сонгинохайрхан дүүргийн харьяа 50 настай С байсан бөгөөд шалгалтын явцад "их хэмжээний өрөнд орсон" тул өөрийн өмчит Toyota маркийн автомашинтайгаа уулын энгэрт очиж, арын суудал дээрээ толгой тус газраа буудаж амиа хорлосон байж болзошгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр, “С нь Төрийн болон төрийн бус санхүүгийн байгууллага зэрэгт их хэмжээний зээл тавьсан мөн бусдаас мөнгө зээлж өгч чадахгүйд хүрсэн тул гэр бүлдээ мэдэгдүүлэхгүй нь тулд ийм алхам хийсэн байж болзошгүй байгаа” гэсэн юм.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө