Кёкшюканбатбаяр нарын гэм бурууг шүүх хуралдаан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна.
Хэргийн оролцогчид болох шүүгдэгч Т.Баясгалангийн ээж таалал төгссөн учир шүүх хурлыг хойшлуулах санал гаргаж магадгүй, шүүх тэдэнд хүнлэг бус хандаж байна гэх шүүмжлэл цахим орчинд гараад буй. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хэргийн оролцогчид өмгөөлөгчтэйгөө ярилцаад шүүх хурлыг үргэлжлүүлэхээр шийдсэн байсан" гэх тайлбарыг өглөө.
Ташрамд өгүүлэхэд, Нийслэлийн Прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар, Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.