LIVE: Одоо В.Путинийг дэмжиж байгаа хүмүүс ирээдүйд нүүрээ хийх газаргүй болно

LIVE: Одоо В.Путинийг дэмжиж байгаа хүмүүс ирээдүйд нүүрээ хийх газаргүй болно

Өнөөдөр, маргааш хоёр өдөр Монголд амьдардаг Украины иргэд “Дайныг эсэргүүцэж” тайван жагсаал хийхээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2022.03.04/ Украин улсын иргэн хэлэхдээ, “Миний Украинд байгаа гэр бүл маань өдөр бүр над руу залгаж байгаа. Би дураараа тэдэн рүү залгаж чадахгүй байгаа. Учир нь тэд хоргодох байр луугаа явж байж магадгүй. Украинд сайн дурын цэргүүд үүсэж байгаа. Газар нутаг, ард иргэдийнхээ төлөө тэмцэхгүй хойш сууя гэсэн хүн ерөөсөө байхгүй байгаа. Бүгд зэвсэг аваад дайрахад бэлэн бэлтгэлтэй байна. Мөн манай ард түмэн дайн дуусахгүй хүлээгээгүй зүгээр тэмцэж байна. Украин НАТО-д элсэхийг хүсэж байгаа нь зөвхөн хамгаалалтыг хүсэж л элсэх зорилготой болохоос биш өөр санаа байхгүй. Хэзээ нэг өдөр Путин алга болно. Одоо Путиныг дэмжиж байгаа хүмүүс ирээдүйд нүүрээ хийх газаргүй болно. Үр хүүхдийнхээ өмнө ичнэ” гэв.

LIVE: