Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 84 га талбай шатжээ

Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 84 га талбай шатжээ

Өчигдөр/2022.03.03/ 14:00 цагт Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн “Арын худаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд ажиллаж мөн өдрийн 15:40 цагт бүрэн унтраасан байна. Түймрийн урт 1.4 км, өргөн 600 м бөгөөд нийт 84 га талбай шатжээ.