Монголд амьдардаг Украины иргэд хоёр өдөр тайван жагсаал хийх зөвшөөрлөө авчээ. Энэ талаар Украины иргэд өөрсдийн цахим сүлжээнд "Украиныг дэмжих тайван жагсаалыг зохион байгуулах зөвшөөрлийг Засгийн газраас авлаа" хэмээн бичжээ.
Тэдний жагсаал өнөөдөр 12:00 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, УИД-ийн өмнө байрлах "Beatles"-ийн хөшөөний хажууд болох бол дараагийнх нь гуравдугаар сарын 5-нд 12:00 цагаас Улсын Драмын Эрдмийн Театрын хажууд болох аж.