Киев зэрэг хотуудыг бүслэх төлөвлөгөө бүтэлгүйтсэний дараа Оросын арми Украины хотуудыг эзлэн авах хүчин чармайлтдаа шууд хандаж эхэлсэн гэж НАТО-гийн албаны хүн мэдэгджээ.
Тэрээр, "Оросын тал стратегийн өөрчлөлтийг бид харж байна. Тэд хотуудыг бүслэхэд бага анхаарал хандуулж, дотогш шууд орохыг хичээж байна. Оросууд түрэмгийлсэн эхний хэдэн өдөр удаашралтай урагшилж, их хэмжээний хохирол амссан нь өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй болсон. Оросын зэвсэгт хүчин логистикийн асуудлаас болж гацсан. Тэдэнд хоол хүнс байхгүй, түлш, сэлбэг хэрэгсэл дутагдаж байна" гэж CNN агентлагт ярьжээ.
Мөн Украины тууштай эсэргүүцэл нь Оросын давшилтад саад учруулж байгаа ч газар дээрх нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж болзошгүй. Учир нь "Орос улам хурцдаж магадгүй" гэдгийг НАТО-гийн албаны хүн анхааруулсан байна.
Эх сурвалж: CNN