УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа.
Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн эсэхийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаашид яаж явуулах вэ гэдэг асуудал, АН-аас гурван асуудлаар зөвшилцөх санал ирүүлснийг ярилцъя гэсэн юм. Бүлгийн гишүүд нэг дэх асуудлыг ирэх Даваа гарагт бүлгийн хурлаар хэлэлцье гэж шийдлээ. Мөн АН-тай уулзаж зөвшилцөх асуудалд анхааръя гээд бүлгээс ажлын хэсэг гаргаж байгаа.
Энэ ажлын хэсэг АН-тай ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал болон ээлжит бус сонгууль явуулахтай холбоотой гурван асуудлаар санал солилцож зөвшилцөнө" гэсэн юм.