Алтан тариа ХХК Орос, Украины дайныг эсэргүүцэж, өөрийн үйлдвэрийн байран дээр Украины тугийг хандаж, үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Энэ талаар Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэлмүүн "Дайны эсрэг, Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө бүгдээрээ нэгдэгтүн. Би 90 онд Чехийн оюутан байхдаа хийж байсан зүйлээ одоо ч үргэлжлүүлээд хийхэд бэлэн шүү. Бага давраарай төрд шургасан дээрэмчид минь" хэмээн цахим сүлжээндээ бичсэн байсан юм. Харин туг мандуулсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгаж, үзэл бодлоо илэрхийлсэн компанийн удирдлагуудыг шалгасан гэх мэдээлэл цахим сүлжээнд гаргаад байгаа.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Цагдаагийн 102 дугаарын утсанд "Алтай тариа" ХХК Украины тугийг үйлдвэрийн байран дээрээ мандуулж, иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна" гэх дуудлага ирсэн. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс очиж шалгаж, холбогдох хүмүүсээс тодруулж, ажилласан. Түүнээс туг, далбаа хураасан зүйл байхгүй" гэлээ.
ЦБ-ын 102 утсанд “Алтан тариа үйлдвэр дотор Украйн улсын далбааг өлгөөд хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна” гэх дуудлага мэдээлэл 12:27 цагт ирсэний дагуу СХД-ийн ЦХ-1-ээс газар дээр нь очиж тодруулан ажилласан байна.
— Б.Очиржанцан (@OjPolice) March 3, 2022