МУИС-ийн харьяа Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа бусдын дээрээс халуун кофе асгасан хэрэг олны шүүмжлэлийг дагуулж, ёс зүй хариуцлагын асуудал хөндөгдөөд буй.
Өнөөдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа Б.Ариунзаяад хариуцлага тооцох асуудлаар хуралдсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Ариунзаяад өөрийн биеэр тайлбар, мэдээлэл хэлэх 14:00 цаг хүртэлх хугацаа өгсөн байна. Энэ хугацаанд ирэхгүй бол МУИС гаргасан шийдвэрээ танилцуулах аж.