УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр санал дүгнэлтээ нэгтгэхээс гадна бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх аж.
Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсан. Ерөнхийлөгч тус хоригтоо "Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зохих шаардлагыг хангаагүй, уг хуулийг илэрхий зөрчсөн байдалтай байна" гэдгийг тодотгосон.