Д.СУМЪЯАБАЗАРЫН ШИЙДЭЛ: Торгууль төлөөгүй бол төрийн үйлчилгээ авахгүй, Их тойруу руу нэг удаа нэвтрэх төлбөр 500 төгрөг

Д.СУМЪЯАБАЗАРЫН ШИЙДЭЛ: Торгууль төлөөгүй бол төрийн үйлчилгээ авахгүй, Их тойруу руу нэг удаа нэвтрэх төлбөр 500 төгрөг

Ойрноос Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн ажлуудаасаа ганц, нэгийг танилцуулж байгаа. Түүний ярианаас дүгнэвэл энэ оны наймдугаар сараас эсвэл 2023 оны нэгдүгээр сараас буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортыг хориглох шийдвэрийг гаргах нь тодорхой болоод байна.

Үүнээс гадна өөр бусад ямар шийдвэрийг хэрэгжүүлж хотын түгжрэлийг бууруулах гэж буй нь олны анхаарлыг татаж буй. Ямартай ч тэрбээр “Нэг хэсэгтээ түгжирнэ. Гэхдээ түгжрэлийг бууруулахын тулд үе шаттай ажлуудыг хийнэ. Тэр дунд давс мэт шорвог шийдвэр ч бий” гэж хэлсэн.

-ОСОЛ ГАРГАСАН БОЛ ВИДЕО БИЧЛЭГЭЭР БАРИМТЖУУЛААД ЗАМ ЧӨЛӨӨЛНӨ-

Тэгвэл Д.Сумъяабазар ба түүний баг замын түгжрэлийг бууруулахаар ямар ажлыг төлөвлөсөн талаарх мэдээллийг мөн үүнтэй холбоотойгоор хийсэн судалгааг нь дэлгэрэнгүйгээр танилцуулж байна.

Тодруулбал, Судалгаанд оролцсон иргэдийн 91 хувь нь түгжрэлийг бууруулахын тулд зоригтой арга хэмжээ авах цаг болсон гэсэн бол, 75 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээ сайжирвал автомашины хэрэглээгээ буурна гэсэн байна. Мөн 69 хувь нь явган алхах, дугуйгаар явах боломжийг нэмэгдүүлвэл автомашины хэрэглээгээ бууруулна гэжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 50 хувь нь жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд торгуулийг нэмэгдүүлэх ёстой гэж бодож байгаагаа илэрхийлсэн бол 47 хувь нь автомашины хэрэглээ нэмэгдэж байгаа тул хязгаарлах шаардлага үүссэн гэжээ.

Харин иргэдийн зүгээс доорх арга хэмжээнүүдийг авахыг Засгийн газраас хүссэн бөгөөд нэгэнтээ тус аргуудыг ирэх жилүүдэд шат дараатай хэрэгжүүлэх нь ойлгомжтой байна.

  • Гэрийн ойролцоо цэцэрлэг сургуулийг шинээр барьж хүрэлцээг нэмэгдүүлнэ
  • Нарантуул, Хүчит шонхор, Бөмбөгөр зэрэг томоохон зах худалдааны төвийг дэд төвүүдэд байгуулах, тархаан байршуулах
  • Нийтийн тээврийн парк шинэчлэл хийж, метро, их багтаамжит масс транзитыг барих, нэвтрүүлэх
  • Авто замын сүлжээг нэмэгдүүлэх
  • Ухаалаг гэрлэн дохионы системийг нэвтрүүлж оргил цаг болон ачаалалтай уулзваруудын хөдөлгөөний оновчтой зохицуулалтыг хийх
  • Зогсоол нэмж барих
  • Хүйтний улиралд тав тухтай байх автобусны буудлыг барих
  • Автобусны нэгдүгээр эгнээгээр зорчдог замыг уртасгаж, хүрээг нэмэгдүүлэх
  • Замын хөдөлгөөний ноцтой зөрчлийн торгуулийг 3-5 дахин нэмэгдүүлэх. Урсгал сөрөх, явган хүний гарцан дээр хүн мөргөх гэх мэт
  • Жолооны курст суралцах хугацааг уртасгаж чанаржуулах, жолооны үнэмлэх олгох шалгуурыг чангаруулах
  • Осол гарсан тохиолдолд зааврын дагуу видео бичлэг хийж зам чөлөөлөх, чөлөөлөөгүй удсан тохиолдолд торгууль төлөх
  • Машин унаагүй хугацаанаас хамаарч торгуулиас хасдаг урамшууллын систем нэвтрүүлэх
  • Жолоочийн хариуцлага, онооны системийг чангаруулах
  • Сургуулийн автобусыг нэмэх
  • Харьяаллын дагуу хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт элсдэг болгох
  • Долоогоос дээш жилийн насжилттай автомашины импортыг хязгаарлах
  • Их тойруугийн бүсийн бүх зогсоолыг төлбөртэй болгох
  • Агаарт ялгаруулах хорт хийн түвшингээр нь ялгаатай татвар оногдуулах, татвар нэмэх, ялгаатай тогтоох
  • Нийслэлийн гол зам дагуу байрлах худалдаа, үйлчилгээний объектуудаас зурвас ашигласны татвар авах
  • Зам ашигласны хураамжийг автомашины хэрэглээнд тулгуурлан авах
  • Оношилгоонд ороогүй тээврийн хэрэгсэлд хөдөлгөөнд оролцсон тохиолдолд торгох, давтан тохиолдолд журамлах
  • Торгуулиа төлөхгүй тохиолдолд хот, хорооноос үзүүлэх төрийн үйлчилгээг хасах
  • Их тойруугийн бүс рүү нэг удаа нэвтрэх төлбөрийг 500 төгрөг болоход машин унадаг иргэдийн 30 хувь нь хотын төв рүү хувийн машинаараа зорчихгүй гэсэн судалгаа ч гарсан байна.

-ИХ БАГТААМЖИТ ТУСГАЙ ЗАМЫН ТЭЭВЭР LRT-ИЙГ ЯАРМАГИЙН ЧИГЛЭЛД ЯВУУЛАХ УУ-

Дээрхээс гадна бас нэгэн анхаарал татах зүйл байгаа нь LRT-г Яармагийн чиглэлд явуулахаар зорьж буй хотын удирдлагуудын санаа нь тодорхой байна. Өмнө нь бид метро барих, дүүжин тээвэр явуулах, тусгай замын автобустай болох зэрэг санааг гарган бүгд бүтэлгүйтсэн

Харин энэ удаа их багтаамжит тусгай замын тээвэр LRT /ТУСГАЙ замын ТЭЭВЭР/ Яармаг чиглэлд явуулахаар ажиллах нь.

Гэхдээ үүнийгээ судалгаанд үндэслэн хийж байна хэмээн тайлбарлах биз ээ. Учир нь судалгаагаар уг ажлыг дэмжсэн дүгнэлт гарчээ.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө