Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр /2022.03.01/ автомашин дотор толгойдоо буудуулж нас барсан иргэний цогцос олдсон талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл тус автомашиныг Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны орчимд амьдардаг иргэд харж, “Буянт-Ухаа 2 хорооллын урд уулан дээр гурав хоног нэг автомашин байсаар байна” гэх дуудлага 102 дугаарт холбогдож өгчээ.
Ингээд дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, Toyota маркийн автомашины арын суудал дээр толгойн тус хэсэгт сумны шархтай нас барсан иргэний цогцос байжээ.
Ингээд хохирогчийн хэн болохыг тодорхойлоход, Сонгинохайрхан дүүргийн харьяа 50 настай эрэгтэй C нь өөрийн эзэмшлийн автомашиндаа нас барсан байжээ. Хэргийн газраас сумны хонгио тул Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.