Бичлэг хийж байсан эмэгтэйн гар утсыг цохиж унаган, танхайрсан гэх цагдаагийн албан хаагчийн бичлэг өчигдөр /2022.03.02/ олон нийтийн сүлжээнд цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн билээ. Тэгвэл цагдаагийн алба хаагч эрхэнд нь халдсан гэгдэж буй эмэгтэй бусдын дээрээс халуун кофе асгасан гэх бичлэг мөн ил болж, эл асуудлаар шалгагдаж байхдаа цагдаатай холбоотой бичлэгийг хийсэн гэх мэдээлэл цацагдлаа.
Ямартай ч ёс зүйн алдаа гаргасан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б-г дотоод хяналт шалгалтаас нь шалгаж эхэлсэн байна. Мөн бусдын дээрээс халуун кофе асгасан 22 настай эмэгтэйн хэргийг ч цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Харин хохирогч эмэгтэй "Би тэр хүнийг танихгүй. Чи яагаад над руу муухай хараад байгаа юм бэ гээд халуун кофе асгасан" хэмээн мэдүүлсэн байна.