Сэтгүүлч С.Будрагчаа 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг шалгуулах өргөдөл, нотлох баримтыг АТГ-д хүлээлгэн өгсөн билээ.
Тэгвэл АТГ-аас Ж.Соронзонд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Сэтгүүлч С.Будрагчаа АТГ-т өгсөн гомдолдоо:
- Монголын төрийн хяналт шалгалтын байгууллагын ажилтнуудыг төөрөгдүүлэх, хууран мэхлэх, өөрийн гэм буруутай үйлдлийг нуун дарагдуулах санаа зорилгоор төрсөн дүү Ж.Содбилэгийн овгийг өөрчилсөн.
- "Эрхга" компанийн захирал Ж.Содбилэг болон нягтлан бодогч Болормаа нарын гарын үсгийг өөрийн удирдлага доорх хүмүүсээр хуурамчаар дуурайлган зуруулж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн байна.
- "Эрхга" компанитай түрээсийн гэрээ байгуулахдаа түрээсийн үнийг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр тогтоосон.
- Ямар ч сонгон шалгаруулалт, тендер зарлахгүйгээр шууд "Эрхга" компанитай гэрээ байгуулсан.
- Ж.Соронзон нь нөхөр Н.Лүндэндоржийг өндөр насны тэтгэвэрт суусных нь дараа III сургуульдаа нийгмийн багшаар ажилд авч 10 сая төгрөгөөр цалинжуулсан зэргийг онцолсон байна.