Хотын дарга С.Амарсайханыг огцруулах бичигт нэг төлөөлөгчийн гарын үсэг дутуу байна

Хотын дарга С.Амарсайханыг огцруулах бичигт нэг төлөөлөгчийн гарын үсэг дутуу байна

Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдаантай. Хуралдаанаар хотын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад байна.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан өнгөрсөн зургадугаар сард хотын дарга С.Амарсайханыг огцруулах бичигт төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Тус бичигт 15 төлөөлөгч гарын үсэг зурвал НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьж  хэлэлцүүлэх хуультай.

Тэгвэл тус бичигт гарын үсэг зурсан төлөөлөгчдийн тоо хараахан 15 хүрээгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус бичиг 14 төлөөлөгч гарын үсэг зурсан байна. Хэрвээ нэг төлөөлөгч өнөөдөртөө багтан гарын үсгээ зурвал НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьж хуралдаанаар даруйхан хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа гэв.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын дарга С.Амарсайханыг огцруулах болсон шалтгааныг тайлбарлахдаа “Туул голын бургасыг сүйтгэсэн, халаа сэлгээнээс өөр дорвитой ажил хийгээгүй, тендерийн ажлыг хугацаанд нь зарлаагүйгээс бүтээн байгуулалтын олон ажил хойшилсон” гэсэн билээ.

С.Амарсайханыг хотын даргын албан тушаалаас нь огцруулах нь зөв үү?

Нийт: 0 саналтай




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө