“Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадмын гүйлтийн цанын төрөлд манай улсын хоёр тамирчин өрсөлдсөн билээ. Тодруулбал, ОУХМ Батмөнхийн Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км зайд өрсөлдөж 100 тамирчнаас 35-ыг нь ардаа орхин 65-р байр эзэлсэн.
Мөн ОУХМ А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т хурд сорьж нийт 98 тамирчин өрсөлдсөнөөс 13 тамирчныг ардаа орхиж, 85-р байр эзэлсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2022.03.01/ Монголын олимпын хорооны удирдлагууд Б.Ачбадрах, А.Энхтуул нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Тэднийг эх орноо төлөөлөн амжилттай оролцсонд баяр хүргэж, цаашид амжилтаа ахиулахыг захилаа.