LIVE: Сүхбаатарын талбайд болж байгаа “Дайныг дэмжихгүй” жагсаалд Украины иргэн ирж нэгджээ

LIVE: Сүхбаатарын талбайд болж байгаа “Дайныг дэмжихгүй” жагсаалд Украины иргэн ирж нэгджээ

Өнөөдөр /2022.03.01/ “No double standart” “Nо naadam”, “Хэвтүүл” зэрэг ТББ нэгдэн Орос Украины асуудлаар дуу хоолойгоо илэрхийлж, "Дайныг дэмжихгүй" гэх тайван жагсаал хийлээ. 

Энэ үеэр Украины иргэн дуу хоолойгоо илэрхийллээ. Тэрбээр, “Би Орос хэлтэй Украин хүн. Монголын Засгийн газар, Монголын иргэд харгислалыг дэмжээгүйд маш их баярлалаа. Монголын сошиалд бичиж буй зарим иргэдээс би айж байна. ОХУ Украин хүмүүсийг хөнөөж байхад Путинийг өмөөрсөн байгаа нь буруу. Та бүхэн Оросын яг юу хийж байгааг сайн хар, үз. Оросын үзэл суртал, ухуулгад битгий автаарай” гэв.

LIVE: