Бөх, сур харваа зэрэг спортыг ЕБС-ийн сургалтад оруулах саналыг гаргажээ

Бөх, сур харваа зэрэг спортыг ЕБС-ийн сургалтад оруулах саналыг гаргажээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын үндэсний спортын хорооноос Төрийн ордонд “Үндэсний спортын анхдугаар их чуулган”-ыг өчигдөр /2022.02.28/ зохион байгуулсан. 

Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын төрлийн өв уламжлагчид, бөх, уяач, харваач, тамирчин гээд 770 төлөөлөгч оролцон үндэсний спортыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргасан юм. 

Энэ үеэр үндэсний спортын төлөөллүүд бөх, сур харваа, шагайн харваа зэрэг спортыг Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын программд оруулах ёстой гэсэн саналыг гаргалаа. 

Сургалтын хөтөлбөрт орсноор үндэсний спорт уламжлагдан өвлөгдөж, хөгжинө гэж тэд үзэж буй аж. Бодлого тодорхойлогчид энэ талаар судалгаа хийнэ гэдгээ ч мэдэгдлээ. Мөн чуулган оролцогчид үндэсний онцлог, ондоошилтыг хадгалж үлдэхийн тулд холбогдох хуульд нарийн зохицуулалтыг хийж өгөх ёстой гэсэн саналыг гаргасан юм.