Польш дахь Монголчуудын холбооноос мэдэгдэл гаргажээ.
Украин улсад болж байгаа дайны аюулаас амь өрсөн эх орондоо буцаж байгаа Монгол иргэддээ өөрсдийн хэрэгцээнээс илүүчлэн буяны гараа сунгаж хандив өргөсөн халуун сэтгэлт эмч нартаа болон бусад хүмүүстээ Польш дахь Монголчуудынхаа холбооны болон Украинаас ирсэн иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Та бүхнийхээ хандиваар бид тэдэнд халуун хоол ойр зуурын хүнс болон хэрэглээний зүйлс, хэрэгтэй эм, утасны карт гэх мэт тэдний хүсэлтийг харгалзан шаардлагатай зүйлсийг авч тэдэнд үйлчилж байна. Та бүхэндээ хандивын мөнгө яаж зарцуулагдаж байгааг бид тайлагнах болно.
Монгол улсынхаа төрийн далбаатай машиныг дайнтай улсад хараад ямар их баярлаж байснаа тэр олон км замын машин, хил дээр байгаа хүмүүсийн их дарааллаар визгүй иргэдээ аваад ямар чадварлаг гарч ирсэн Монгол улсаас БНПУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консул А.Түвшин, жолооч Б.Арсланбаатар болон Элчин Зөвлөхийн хань Б.Баянмөнх нарт болон халуун дулаан уур амьсгал хоол ундаар угтсан Польш дахь Монголчуудын холбооны гишүүдийн тухай нүдэндээ нулимс дүүрэн сэтгэгдлээ хуваалцаж байгаа элэг нэгт ахан дүүсийнхээ халуун мэндийг,баярласан сэтгэлийг та бүхэндээ уламжлья. Хандив нэмэгдсэн байгаа.
Харьков хотын оюутнууд вагондоо суусан ирж яваа.
Монгол улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж болон Элчин Сайдын Яамны хамт олон баг бүрэлдхүүнээрээ олон өдөр нойргүй хонон ажиллаж бүх иргэдээ авч байна. Польшийн Варшав хотод ирсэн иргэд одоо ирэх иргэдийн тав тухтай байдал бүх тал дээр Элчин Сайдын Яам анхааран ажиллаж байгаа. Эмч нар маань ойр зуурын эрүүл мэндийн тусламж үзүүлэх болно.Холбооны хамт олон халуун хоол унд бүхий л тал дээр ээлжлэн зав гарган үйлчилж байна. Элэг нэгт Монгол ахан дүүсийнхээ төлөө сэтгэлээ чилээж,тус дэм болсон бүх хүмүүстээ баярлалаа.Энэ бүхэн бидэнтэй нэгдэн хандивын аяныг дэмжиж байгаа болон тус дэм болж байгаа та бүхний хүч юм шүү.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.
ПОЛЬШ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО