Украины Тэнгисийн цэргийн хүчин “Змейный” арал дээр алба хааж байсан тус улсынцэргүүд амьд, Оросын армид олзлогдоод байгааг баталжээ.
Украины арми "Ах дүүс маань эсэн мэнд, эсэн мэнд байгааг мэдээд маш их баяртай байна. Бид хууль бусаар олзлогдсон Украины иргэдийг нэн даруй суллахыг Оросоос шаардаж байна" гэжээ. Украины цэргүүд “Змейный” арал дээр сайн дураараа зэвсгээ тавьж, бууж өгсөн гэж Оросын тал мэдэгдсэн байна. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский өмнө нь арлын 13 хилчин бүгд амиа алдсан тухай мэдээлсэн билээ.
Эх сурвалж: Varlamov news