Засгийн газар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль”-ийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барихаар болжээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлэсн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг, буюу ДНБ-ий 29 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34,1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5,1 хувийн алдагдалтай байхаар тооцсон байна.
Төсвийн тухай хуулиар ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой бөгөөд намрын ээлжит чуулган эхлэхээр хэлэлцэх юм. Намрын ээлжит чуулган аравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн мягмар гаригт нээлтээ хийх юм.