Узбекистаны Ташкент хотноо явагдаж байгаа туялзуур сэлэмний өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн тэмцээн өндөрлөж дүнгээ гаргалаа.
Тодруулбал, Монгол Улсын шигшээ баг өсвөрийн Азийн АШТ-ий ганцаарчилсан болон багийн төрөлд нийт 96 оноо авснаар тэмцээнд оролцогч 21 улсаас 9-р байрт эрэмбэлэгдсэн бол манай улсын тамирчин Б.Гандөл хүрэл медаль хүртжээ.