Есдүгээр сарын 25-ны өдөр Казахстаны “Алматы-Усть-Каменогорск” чиглэлийн замд автобус осолдсон хэрэг гарчээ. Автобусанд 23 зорчигч явснаас 14 нь Монголын иргэн байсан талаар Казахстан улсын Үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжлийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Урьдчилсан мэдээллээр, 812LKB05 улсын дугаартай автобусны жолооч зүүрмэглэж, улмаар осолджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, холбогдох албаныхан осол болсон газар ажиллаж байгаа бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.