Түргэн үйлчилгээний цэгүүдэд зардаг жигнэсэн ормоогуудыг караокены өрөөний бохир орчинд хийдэг байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ.
Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт цагдаагийн байгууллагынхан нийслэлд үйл ажиллагаа явуулдаг баар, караокены газруудад шалгалт хийхэд нэр бүхий караокед хэсэг хүмүүс ороомог хийж байжээ.
Тус караокены эзэн нь өөрийн эзэмшлийн ТҮЦ-үүдэд тус ороомогуудыг худалдан борлуулдаг гэж мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагынхан тус караокены өрөөнд ороход жигнэхээр бэлтгэсэн ормоогуудыг сандлын дээр дэвссэн хөнжлийн даавуун даавуун дээр тавьсан байжээ.
Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг газарт хүнс үйлдвэрлэсэн хүмүүсийг Зөрчлийн хуулийн дагуу арга шалгаж, хариуцлага тооцох аж.