ВИДЕО: Киев хотын орон сууцны барилга пуужингийн цохилтод өртжээ

ВИДЕО: Киев хотын орон сууцны барилга пуужингийн цохилтод өртжээ

Киев хотын нисэх онгоцны буудлын ойролцоох орон сууцны барилга бямба гараг/2022.02.26/-ийн үүрээр пуужингийн цохилтод өртжээ.

Тодруулбал, орон сууцны барилгын арван давхар өндөрт хүчтэй цохилт болсон бөгөөд ослын газарт яаралтай тусламжийнхан ажиллаж байгаа ч хохирогчдын тоо тодорхойгүй байна гэж Киев хотын дарга В.Кличко мэдэгджээ. Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба өөрийн твиттер хуудстаа, "Манай гайхамшигтай, тайван хот Киев Оросын хуурай замын цэрэг, пуужингийн довтолгооны дор дахин нэг шөнө амьд үлдлээ" гэжээ.