Оросын бүх төрийн хэвлэл мэдээллийг хэрэгслийг “Facebook” дээр зар сурталчилгаа байршуулахыг хориглолоо

Оросын бүх төрийн хэвлэл мэдээллийг хэрэгслийг “Facebook” дээр зар сурталчилгаа байршуулахыг хориглолоо

“Facebook”-ийн Аюулгүй байдлын бодлогын дарга Натаниэль Глейхер Оросын бүх төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг тус платформд зар сурталчилгаа байршуулах, түүгээр дамжуулан мөнгө олохыг хориглосон талаар мэдэгдлээ.

Тодруулбал, тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Бид одооноос Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дэлхийн хаана ч манай платформ дээр зар сурталчилгаа байрлуулах, мөнгө олохыг хориглож байна. Эдгээр өөрчлөлт аль хэдийн хэрэгжиж эхэлсэн бөгөөд амралтын өдрүүдэд үргэлжлэх болно” гэжээ.

 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө